Эрүүл мэнд хөгжил шинэчлэл холбооноос 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсан Монголын эрүүл мэндийн салбарын “Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын 5-н төрөлт II их наадамд Эмгэг судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төвүүд хамтран “Нэгдэл” нэрийн дор нэг баг болон эвлэлдэн нэгдэж хурд хүч, авхаалж самбаа, авъяас чадвараа дайчлан амьжилттай оролцож, багийн нийт дүнгээр XVII байранд шалгарлаа.
Хамтран оролцсон байгууллагууддаа спортын өндөр амжилт хүсэе.