Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч болон сувилагч нарт сургалт зохион байгууллаа.

A- A A+
Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч болон сувилагч нарт сургалт зохион байгууллаа.

Эмгэг Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран  “Умайн хүзүүний эсийн шинжилгээг хэрхэн зөв авах тухай” сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18 өдөр Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч болон сувилагч нарын 29 хүний бүрэлдэхүүнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар умайн хүзүүний эсийн шинжилгээг зөв авах талаар эмч, сувилагч нарын мэдлэг, ур чадвар сайжирч, шинжилгээний чанар, онош дүгнэлтийн чадамж дээшилнэ.

Сургалтын хүрээнд “Умайн хүзүүний эсийн шинжилгээний тухай” лекц болон  видео хичээлийг хүргэн, эмч, сувилагч нарыг “Эсийн шинжилгээг хэрхэн зөв авах” гарын авлагаар хангасан.