Эх Хүүхдийн Эмгэг судлалын зайн сургалт зохион байгуулагдлаа.

A- A A+
Эх Хүүхдийн Эмгэг судлалын зайн сургалт зохион байгуулагдлаа.

Эх хүүхдийн эмгэгийн эд, эсийн түвшний оношилгоонд орчин үеийн, мэдээлэл арга технологийг ашиглах, ялангуяа эмгэг судлаач эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй хэрэгцээтэй байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгаас орон нутгийн эмгэг судлаач эмч нарт “Эх хүүхдийн эмгэг судлал”-ын чиглэлээр зайн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг эмгэг судлалын зөвлөх зэргийн эмч, АУ-ны магистр Б.Уранчимэг, эмгэг судлалын тэргүүлэх зэргийн эмч М.Пагамдулам нар удирдан явуулна. Сургалт нийт найман удаа, сард 1 удаа онлайн хэлбэрээр уншигдана. Эхний сургалтыг 2018 оны 5-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Та бүхэн дараа дараагийн сургалтандаа идэвхитэй оролцоно уу.