Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.10-р зорилтын 8 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/194 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төв нь аймаг орон нутгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд чанарын үнэлгээг үе шаттай хийж, чанар сайжруулах талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
21 аймгийн Нэгдсэн эмэнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарын гадаад үнэлгээний дүн гарсантай холбогдуулан Эмгэг Судлалын Үндэсний Төвийн чанарын үнэлгээний багийн гишүүд 2018 оны 5 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.