Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Тэргүүлэх зэрэгтэй, эмгэг судлаач эмч Ц.Энхбатаар ахлуулсан баг 2019 оны 9 сарын 24-25-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллав.
Ц.Энхбат эмчээр ахлуулсан баг лаборатори хоорондын харьцуулалт, чанарын гадаад үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт, эмч мэргэжилтний оношилгооны чадвар, эд, эс судлалын лабораторийн үйл ажиллагааны үнэлгээ хийв.
Тус эмнэлгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээг сайжруулах талаар Ц.Энхбат эмчээр ахлуулсан баг ажлын байранд заавар, зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган, эмнэлгийн удирдлага, дэмжлэгт үнэлгээг нийт эмч нарт танилцуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
ЧАНАРЫН АЛБА