Шинэ Короновирус (COVID-19)-н халдвар болон бусад халдварын сэргийлэлт, биоаюулгүй ажиллагаа сэдэвт дадлага, сургалт зохион байгууллаа

A- A A+
Шинэ Короновирус (COVID-19)-н халдвар болон бусад халдварын сэргийлэлт, биоаюулгүй ажиллагаа сэдэвт дадлага, сургалт зохион байгууллаа

Эмгэг судлалын Үндэсний төв гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэн тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийг хэрэгжлүүлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан “Шинэ Короновирус (COVID-19)-н халдварын сэргийлэлт болон ариутгал халдваргүйтгэл”-н талаарх нийт эмч ажилтануудад сургалтыг үе шаттай, тасралтгүй явуулж байна.

Энэхүү онолын болон дадлага сургалтаар төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад ХӨСҮТ-н Нэгдсан лабораторийн албаны биоаюулгүй ажиллагааны менежер, биоаюулгүйн Олон улсын сургагч багш Э.Баттөмөр “Дэлхийн дахинд хурдацтай тархаж буй Шинэ Короновирус (COVID-19)-н халдвар болон бусад халдварын сэргийлэлт, биоаюулгүй ажиллагаа сэдэвт дадлага, сургалт зохион байгууллаа.