Монгол орны баруун хязгаар ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмгэг судлалын дэмжлэгт үнэлгээ хийж байна

A- A A+
Монгол орны баруун хязгаар ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмгэг судлалын дэмжлэгт үнэлгээ хийж байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөнд туссан “... Эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд бэхжүүлэх, сайжруулах ... “гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн сайд 2017 оны А/194 дүгээр тушаалаар “... аймаг, орон нутгийн эмгэг судлалын тусламж үйлчилгээний дэмжлэгт үнэлгээ хийх ...” арга хэмжээний хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний төв 2019 оны 10 сарын 21-22-ны өдрүүдэд Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмгэг судлалын тусламж үйлчилгээ, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэг үнэлгээ хийх ажлыг хийж байна.

Төлөвлөгөөний дагуу уг арга хэмжээг Эмгэг Судлалын Үндэсний төвийн Чанарын албаны дарга, Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаагаар ахлуулсан эмгэг судлаач эмч Г.Ганхүү нарын баг хэрэгжүүлж, өмнө буюу 2018 онд чанарын гадаад үнэлгээ хийсэн зөвлөмжийн хэрэгжилт, эд, эс судлалын лаборатори хоорондын харьцуулалт, эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагаанд үнэлгээ хийн, мэргэжил арга зүйгээр хангаж, энэхүү дэмжлэгт үнэлгээний талаар тус эмнэлгийн удирдлага, эмч нарт танилцуулах, зөвлөгөө өгч ажиллаа.

ЧАНАРЫН АЛБА