Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирүст (nCoV) халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 19 дүгээр албан даалгавар, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/93 дугаар тушаал болон Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Коронавирүст халдвар (COVID-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зураглал батлах тухай” А/101 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлөвлөгөө гаргаж, нийт ажиллагсдыг халдвараас сэргийлэх, хянах арга хэмжээ авч ажиллаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 13 нэр төрлийн хувийн хамгаалах хэрэгслээр хангасан. Үүнд: 1 удаагийн маск, улавч, халад, бээлий, нүүрний хаалт, шүүгч маск, хаалттай маск, даавуун маск, бинтээр оёсон маск, тахлын комбинзон зузаан бээлий, хулдаасан зузаан хормогч.
Гар болон гадаргуу, цэвэрлээний халдваргүйжүүлэхэд дараах бодис, уусмалыг ашиглаж байна. Үүнд: Аниос гель, сурфаниос премиум, детерж аниос, жавелин аниосепт, спирт, халдваргүйжүүлэх зориулттай шингэн саван, белизна.
Өглөө бүр ажиллагсдын биеийн халууныг хэмжиж тухайн өдрийн ажлыг эхлүүлж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажиллагсдын дархлааг дэмжиж аарц, чацарганаар хангаж байна.
Мөн анхны тусламжын цомгийг шинэлэн, өрөө тасалгааг 2 цаг тутам зориулалтын автомат шүршигчээр ариутгал халдваржүүлэлт хийж байна. Үйлчлүүлэгч болон ажилтнуудад гар угаах, халдваргүйжүүлэхэд зориулж ариун цэврийн өрөө болон, үйлчлүүлэгч хүлээн авах хэсэг, коридорт аниос гелийг байршуулсан.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА