Баян-Өлгий аймгийн НЭ-ийн эмгэг судлалын хэсэгт эмгэг судлалын дэмжлэгт үнэлгээг хийлээ

A- A A+
Баян-Өлгий аймгийн НЭ-ийн эмгэг судлалын хэсэгт эмгэг судлалын дэмжлэгт үнэлгээг хийлээ

Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалтай холбоотойгоор эмгэг судлалын чиглэлээр баталсан, хэрэгжүүлэх дүрэм, журам, стандартыг орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хэрхэн хэрэгжүүлэн, хийж явуулж байгаа эсэх талаар эмгэг судлалын дэмжлэгт үнэлгээг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөнд туссан “... Эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд бэхжүүлэх, сайжруулах ... “гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайд 2017 оны А/194 дүгээр тушаалаар баталсан төлөвлөгөө, төвөөс баталж төлөвлөсөн хуваарийн дагуу Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаагаар ахлуулсан баг 2019 оны 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмгэг судлалын тусламж үйлчилгээ, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэг үнэлгээ хийж гүйцэтгэлээ.

Ийнхүү Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас гаргасан шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэх орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын хэсгийг бэхжүүлэх, сайжруулах арга хэмжээг 21 аймагт амжилттай хэрэгжүүлж дууслаа.

ЧАНАРЫН АЛБА