Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх эсийн шинжилгээний оношилгоог сайжруулах төслийн сургалт үргэлжилж байна

A- A A+
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх эсийн шинжилгээний оношилгоог сайжруулах төслийн сургалт үргэлжилж байна

Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр "Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эс судлаач нарыг чадавхижуулах" төслийг Эмгэг Судлалын Үндэсний Төв хэрэгжүүлж, улсын хэмжээнд ажиллаж буй эс судлаач нарын хамруулсан сургалт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн.

Эс судлаач нарыг чадавхижуулах 2-р ээлжийн сургалт Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр зохион байгуулагдах бөгөөд Төв, Дундговь, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл болон Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн эс судлаач эмч нар сургалтад хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байна.