Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нй өдрүүдэд "Жендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ- Гэр бүлийнхээ төлөө" уриан дор Эмгэг Судлалын Үндэсний төвийн хамт олон нэгдэж байгаа бөгөөд хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд та бүхнийг дэмжин ажиллахыг уриалж байна.