Үзүүлэх дадлага, сургалт зохион байгууллаа

A- A A+
Үзүүлэх дадлага, сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 дүгээралбан даалгавар, Эмгэг судлалын Үндэсний Төвийн захирлын 2020 оны А/07 дугаар тушаалыг хэрэгжүүлэн, БНХАУ-ын Ухань хотод дэгдэж буй олон улсын хөл хориот шинэ төрлийн коронавирусын халдварын үед эрсдлээс урьдчилан сэргийлэх, үүсгэгдсэн халдварын дэгдэлт дэлхийн 18 улс оронд гарсантай холбогдуулан төвийн эрүүл мэндийн ажилтан буюу эмгэг судлаач эмч нарыг  халдвараас хэрхэн сэргийлэх зорилгоор “Хамгаалах өмсгөлийн иж бүрдэл өмсөх, тайлах дараалал” сэдэвт үзүүлэх сургалтыг 2020 оны 1 сарын 31-нд зохион байгууллаа.

Уг дадлага, сургалтаар тус төвийн нийт эмгэг судлаач эмч, туслах ажилтнууд оролцож, хүн тус бүр хамгаалах өмсгөлийн иж бүрдэл өмсөх, тайлах дарааллаар биечлэн үзүүлснээр  эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх талаар мэдлэг бататгах, дадлагажуулах үр дүнтэй сургалт боллоо.

 

ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА, ЧАНАРЫН АЛБА