Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 09 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд амжилттай болж байна. Тус өдөрлөгт Эмгэг Судлалын Үндэсний төв нь үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд суртачилахаас гадна эмгэг судлалын тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгч оролцож байна.