Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төвийг төлөөлж Эмгэг судлалын тусламж үйчилгээний албаны “Хүүхдийн эмгэг судлалын тасаг”-ийн эрхлэгч, эмгэг судлаач эмч М.Пагамдулам “тархины мэс заслын дараах идээт мэнэн, түүний хүндрэл,эрэмблэн ангилалт ,оношлогоо эмчилгээний талаар” тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйн эмч нарт эмнэлзүйн эмгэг судлалын бага хурал зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөгөө, зөвлөмж өгсөнд тус аймгийн удирдлагууд талархал илэрхийлж байсан.
Мөн түүнээс гадна Эмгэг Судлалын Үндэсний Төвийг төлөөлж Эмгэг судлалын тусламж үйчилгээний албаны “Хүүхдийн эмгэг судлалын тасаг”-ийн эрхлэгч, эмгэг судлаач эмч М.Пагамдулам нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд ажиллах хугацаандаа эмгэг судлалын тусламж үйлчилгээг орон нутагт хэрхэн үзүүлж байгаа болон лабораторийн үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид лабораторийг бэхжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох микротом, дижитал микроскопын хангалт, өрөө тасалгааг нэмэх, лабораторийн урсгалыг зөв зохион байгуулах, зөвлөгөөн/конференци/,сургалт зохион байгуулах, эмнэлзүй эмч нар болон залуу эмгэг судлаач эмч нарт мэргэжлийн чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах зэрэг асуудлын талаар ярилцаж, орон нутагт эмгэг судлалын тусламж үйлчилгээг бэхжүүлэхээр хамтран ажиллахаар боллоо.