Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр "БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах, эсийн шинжилгээний давтан сургалт"болон"Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эс судлаач нарыг чадавхижуулах"төслийг Эмгэг Судлалын Үндэсний Төв амжилттай хэрэгжүүлж 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууслаа.
Эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах, эсийн шинжилгээний давтан сургалтад 21 аймгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт төсөл хэрэгжүүлэгч баг очиж сургалтыг зохион байгуулсан. Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 683 эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нар сургалтад хамрагдсан. Улаанбаатар хотын дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нар ДЭМТ-д төвлөрч сургалтад хамрагдсан бөгөөд нийт 117 эмч, сувилагч хамрагдсан.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төвийн нийт 24 эс судлаач нар Эмгэг судлалын үндэсний төв дээр онолын болон практик дадлага хийж давтан сургалтад хамрагдсан.
Дээрхи хоёр төслийн хүрээнд улсын хэмжээнд эсийн шинжилгээ авч буй нийт 800 эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сувилагч нарыг болон эсийн шинжилгээний оношилгоог хийж буй 24 эс судлаач нарыг сургалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаа.