ЭСҮТ-ийн эмгэг судлалын мэргэшлээр суралцагч эмч нар болон эмгэг судлаач эмч, эс судлаач, био-анагаахын мэргэжилтнүүд гадаад хэл дээрх эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийг танилцуулах, хамтран мэдээлэл туршлага солилцох, илтгэх, орчуулах, бичих ур чадвараа сайжруулах зорилгоор хийгдэж буй “Журнал клуб”-ын 2020 оны эхний уулзалт 02 дугаар сарын 1З-нд боллоо.
Өнөөдрийн уулзалтаар эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч С.Мандал “Changes in Clinical and Legal Autopsy Rates in Korea from 2001-2015” (Jong-Pil Park at al, 2019) сэдвээр, анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны суралцагч эмч П.Ганбарс “Placental Mesenchymal Dysplasia” (Nogba Pawoo et al, 2014) сэдвээр танилцуулга хийлээ. Цаашид тус эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг уулзалт нь сард 2 удаа зохион байгуулагдана.