Аймгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа

A- A A+
Аймгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа

Шинэ төрлийн коронавирүсийн халдварын тохиолдол дэлхийн 212 улсад тархан “цар тахал”-ын хэмжээнд бүртгэгдээд байгаатай холбогдуулан Эмгэг судлалын үндэсний төвөөс орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим уулзалтыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Цахим уулзалтад нийт 17 аймгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чанарын мэргэжилтнүүд болон эмгэг судлаач эмч, лабораторийн техникч, туслах ажилтан нар оролцсон ба уулзалтаар дараах сэдвүүдээр танилцуулга хийж, санал сонилцов.

  1. Ковид 19-той холбоотой эмгэг судлалын тусламж үйлчилгээнд баримталж буй журам, зааврын талаар тус төвийн Чанарын албаны менежер Б.Батгиймаа,
  2. ЭМСайдын 2019 оны А/503 тоот “Тав хүртэлх насны хүүхдийн эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд эндсэн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх тухай“ тушаалыг Чанарын албаны дарга М.Пагамдулам,
  3. Австралийн Эмгэг судлаачдын Рояал Коллежаас гаргасан  (БНХАУ-аас гаралтай 2019/2020 оны шинэ коронавирүс 2019-nCov)-ын болзошгүй тохиолдлын эмгэг судлалын шинжилгээний удирдамж, зөвлөмжийг тус төвийн Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Г.Ганхүү

 

ЧАНАРЫН АЛБА