ЭСҮТ-өөс энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, тогтоол, Эрүүл мэндийн сайдаас батлан, гаргасан албан даалгавар, тушаал, журам, түр заавар зэргийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн байгууллагадаа энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгүүлэх тусгайлсан төлөвлөгөөг баталж, ЭСҮТ-ийн захирлын 2020.01.27-ны өдрийн А/07 дугаар тушаал гарган ажиллаж байна.
Энэхүү Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн албан даалгавар, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу төвийн гамшгийн үеийн төлөвлөгөөнд тодотгол хийн, коронавирусийн сэжигтэй тохиолдолд орж ирж болзошгүй 2 цэгээс эхэлж үйл ажиллагаа зохион байгуулах, мэдээлэх зураглал хийсэн. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан болон үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээ, төлөвөгөөт ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.Үүнд:
-цуврал дадлага сургалтыг төвийн эрүүл мэндийн ажилтан буюу эмгэг судлаач эмч нарыг халдвараас хэрхэн сэргийлэх зорилгоор “Хамгаалах өмсгөлийн иж бүрдэл өмсөх, тайлах дараалал” сэдэвт үзүүлэх сургалтыг 2020 оны 1 сарын 31-нд зохион байгуулсан.
-Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, нөөцийг бүрдүүлсэн.
-цагаан сарын өдрүүдээр хариуцлагатай жижүүрүүдийг үүрэгжүүлэн, ЭМЯ, ЭМХТ-д холбогдох
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Гамшгийн үеийн мэргэжлийн ангийн дарга, мэргэжлийн ангийн зарлан мэдээлэх бүлэгтэйгээ хамт ажиллаж байна.
-байгууллагаас өөрийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтнуудад нэг удаагийн амны хаалтыг нийт 4 удаа, 7 хоногийн хэрэгцээт байдлаар хангасан.
-Гар ариутгах спирт, угаалгын материал зэргээр тогтмол ханган, орж гарч буй ажилтан, үйлчлүүлэгч нарын гарыг ариутган, амтын хаалт зүүсэн эсэх, тэдний халууныг үзэх зэргээр хяналт тавьж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Мөн нийт 56 ажилтнуудад гэр бүлд нь ариутгалын бодис, спирт-1 литр зэргээс хангасан.
-2020.01.02-ны өдрөөс одоог хүртэл төвийн Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад халуун аарц, чацаргана зэргээр дархлааг нь дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн, тогтмолуулаад байна.
-БХНАУ-д гарсан шинэ төрлийн Коронавирусын талаар Эрүүл мэнийн сайд, Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг даалгавар, чиглэл, тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, холбогдох дүрэм, журам, стандартуудыг танилцуулсан.
-НҮБ, ДЭМБ, ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагаас гаргасан нийт 9 төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх анхааруулах, зөвлөгөө бүхий материалыг байгууллагын мэдээллийн самбар, иргэд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад харагдахуйц газарт байршуулан, 56 ширхэг материалыг түгээсэн.
-ЭСҮТ-ийн дэргэдэх ҮЭХ хорооноос гадаад улс болон олон нийтийн газраас онцын шаардлага үүсээгүй тохиолдолд зорчихгүй, явахгүй байх талаар байгууллагынхаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад уриалж, анхааруулсан ухуулга бүхий материалыг мэдээллийн самбарт байршуулсан.
-нэг удаагийн хамгаалах иж бүрдэл хувцас, хэрэгслийн бэлтгэн, бэлэн байдалд байлгаж байна.
-Эмгэг судлалын тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА