“Эмгэг судлаач эмч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
- Эмчлэх үйл ажиллагаа зөвшөөрөл хүчинтэй байх
- Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
“Лабораторийн техникч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:
- Эмнэлгийн лаборант мэргэжлээр дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Эд, эсийн лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн
- Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан өөрийнгөө хөгжүүлэх чадвартай
“Архив-бичиг хэргийн эрхлэгч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- АЕГазрын дэргэдэх сургалтын төвд “Архив, бичиг хэрэг хөтлөлт”-ийн сургалтад хамрагдсан байх
- Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг холбогдох стандарт зааврын дагуу хөтлөн явуулах ур чадварт суралцсан байх
- Комьютерийн хэрэглээний программ, интернетийн орчин, оффисийн цахим тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах, хэл зүйн өндөр мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн маягт
- Хувийн намтар (Curriculum Vitae)
- Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
- Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
- Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар
Бүрдүүлэх материалыг хүний нөөцийн менежер хүлээж авна.
Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.
Харилцах утас: 313-820