Монгол улсын Шадар сайдын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалын дагуу КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор “ Халуурсан, амьсгалын замын халдварын шинжтэй сэжигтэй тохиолдолд ажиллах хариу арга хэмжээ” дадлага сургуулалтийг 2020.05.06-ны өдрийн 15-16 цагийн хооронд амжилттай зохион байгуулав.
Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар томилогдсон эмгэг судлаач эмч Д.Болортуяагаар ахлуулсан “Шуурхай хариу арга хэмжээ”-ний 1-р баг бүрэлдэхүүн дадлага, сургууль хийж, энэхүү дадлага, сургуульд төвийн нийт ажиллагсад хамрагдлаа.
Энэхүү дадлага, сургуулийн талаар төвийн ШТАБ-ын дарга, гишүүдэд танилцуулан, хэлэлцлээ.