Хүүхдийн эмгэг судлалын тасагт дадлага, сургууль зохион байгууллаа

A- A A+
Хүүхдийн эмгэг судлалын тасагт дадлага, сургууль зохион байгууллаа

2020-05-08 ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийн харьяа Б.Гомбын нэрэмжит “Хүүхдийн эмгэг судлалын тасаг”-т “КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тусгаарлах, эрэмбэлэн ангилах болон сэжигтэй тохиолдол нас барсан үед цогцостой харьцах” дадлагажуулах сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү дадлага, сургуульд “Шуурхай хариу арга хэмжээ”-ий 1, 2 дугаар багийн 5 гишүүн оролцож, хариу арга хэмжээний бэлэн байдлын шалгасан, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлсэн, халдвараас сэргийлсэн, мэдлэг, дадал олгосон ач холбогдолтой сургалт боллоо.