Эмгэг судлалын үндэсний төвөөс анагаах ухааны шинэ доктор төрлөө

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвөөс анагаах ухааны шинэ доктор төрлөө

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгсдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч О.Энхээ нь 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр АШУҮИС дээр “Монгол  хүмүүсийн тархины тархмал глиом хавдрын молекул эмгэг бүтцийн судалгаа” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.

О.Энхээгийн судалгааны ажлын удирдагчаар АУ-ны доктор, профессор Э.Баярмаа, АУ-ны доктор, профессор Gheeyoung Choe, зөвлөх багшаар АУ-ны доктор, профессор Л.Галцог нар ажилласан байна.

Анагаах ухааны доктор (Ph.D) О.Энхээдээ Эмгэг судлалын үндэсний төвийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА