Эмгэг судлалын үндэсний төвийн Чанарын алба, Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба хамтран нийслэлийн 100 өрхийн эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн чанарын албаны мэргэжилтэн, эмнэлзүйн эмч нар, эмгэг судлаач эмч нарт “Эмнэлзүй болон эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр 4 удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Чанарын албаны дарга М.Пагамдулам удирдан, ЭСТҮА-ны Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Ганхүү уншиж танилцуулав.
- 04 дүгээр сарын 30-нд НЭМГ-тай хамтран өрхийн 113 эмнэлэгийн дарга, чанарын менежер, эмч нар нарт,
- 05 дугаар сарын 05-нд Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор, Өмнөговь, Дорнод Увс аймгийн чанарын албаны дарга, чанарын менежер, эмгэг судлаач эмч нарт,
- 05 дугаар сарын 15-нд Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан, Дорнод, Дундговь Сэлэнгэ аймгийн чанарын албаны дарга, менежер, эмгэг судлаач эмч нар, эмнэлзүйн эмч нарт,
- 05 дугаар сарын 21-нд Баян-Өлгий, Ховд, Төв, Орхон, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн чанарын албаны дарга, менежер, эмгэг судлаач эмч нар, эмнэлзүйн эмч нарт
Сургалтад 990 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж амжилттай боллоо. Цаашид улсын төв эмнэлэгүүд, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдэд уг сургалт үргэлжлэн хийгдэнэ.
ЧАНАРЫН АЛБА