Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.10 дугаар зорилтыг хэрэгжилтийг ханган Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Эмгэг Судлалын Үндэсний Төв 2017-2020 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудаж хянах ажил болон хорт хавдарыг оношлох чадавхийг олон улсын жишигт хүргэхэд эмгэг судлалын лабораторийн техникч нарын оролцоог чадавхижуулах сургалт” төслийг Эмгэг Судлалын Үндэсний Төв хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2020 оны 06 дугар сарын 10-ны өдөр боллоо.
Энэхүү төсөл нь улсын хэмжээнд ажиллаж буй эмгэг судлалын лабораторийн техникч нарыг практикт суурилсан туршлага судлах байдлаар чадавхижуулах сургалт хэлбэрээр зохион байгуулагдана.
Төслийн сургалтын 1-р бүлэг Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторийн техникч нар бөгөөд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн лавлагаа лабораторит 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 12 өдрүүдэд зохион байгуулагдана.