Улаанбаатар хот дахь эд, эсийн лабораторийн техникч нарын ажлын байрны давтан сургалт боллоо

A- A A+
Улаанбаатар хот дахь эд, эсийн лабораторийн техникч нарын ажлын байрны давтан сургалт боллоо

Эмгэг судлалын үндэсний төв нь ЭМЯ-ны дэмжих сангийн санхүүжилтээр “Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудаж хянах ажил болон хорт хавдрыг оношлох чадавхийг олон улсын жишигт хүргэхэд эмгэг судлалын лабораторийн техникч нарын оролцоог чадавхижуулах” төслийн хүрээнд “ЭМГЭГ ЭД, ЭС СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ажлын байрны 3 хоногийн давтан сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 10-аас 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 удаагийн цувралаар зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь Монгол улсын эрүүл мэндийн яам, батлан хамгаалах яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн эд судлалын лабораторийн техникч нарыг бүсчилэн хамруулах ба 06 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын 15 лабораторийн техникч нарт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг тус төвийн Эмгэг судлалын лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням, эмгэг судлаач эмч, АУ-ны магистр Г.Саруул, тэргүүлэх зэрэгтэй лаборант Г.Алтаншагай, тэргүүлэх зэрэгтэй лаборант Г.Энхжаргал, тэргүүлэх зэрэгтэй лаборант С.Амаржаргал, тэргүүлэх зэрэгтэй лаборант Г.Энхсайхан, ахлах зэрэгтэй лаборант Н.Баярмаа нар удирдан зохион байгууллаа. Сургалт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс орон нутгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.

 

НИЙТ ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!