Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудаж хянах ажил болон хорт хавдарыг оношлох чадавхийг олон улсын жишигт хүргэхэд эмгэг судлалын лабораторийн техникч нарын оролцоог чадавхижуулах сургалт” төсөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр нээлтээ хийж Улаанбаатар хотын 15 лабораторийн техникч нарыг хамруулсан сургалт 06 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулагдсан.
Уг төсөл 06 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал аймаг орон нутагт үргэлжлэх бөгөөд Өмнөговь аймагт Дорноговь, Дундговь аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нар, Дархан-Уул аймагт Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхижуулах сургалтад хамруулж байна.
Сургалт зохион байгуулж буй эмгэг судлаач эмч, лабораторийн эрхлэгч,лабораторийн техникч нарт болон оролцогч нартаа амжилт хүсье!