Эмгэг судлалын үндэсний төвөөс анагаах ухааны шинэ доктор төрлөө

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвөөс анагаах ухааны шинэ доктор төрлөө

Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр АШУҮИС дээр “Монгол улсад хэрэгжүүлж буй умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэгт эс судлалын оношийн тохироог үнэлсэн судалгаа” сэдвээр Анагаах Ухааны Докторын зэргээ 100% амжилттай хамгааллаа. Судалгааны ажлын удирдагчаар АУ-ны доктор Ш.Энхтуяа, АУ-ны доктор, профессор Д.Оюунчимэг, зөвлөх багшаар АУ-ны доктор, профессор Э.Баярмаа нар ажиллажээ. 

Эмгэг судлалын үндэсний төвийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж цаашдын амьдралд нь сайн сайхныг, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА