“Эмнэл зүйн сургагч” багшийн сургалтад хамрагдлаа

A- A A+
“Эмнэл зүйн сургагч” багшийн сургалтад хамрагдлаа

Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Эмнэл зүйн сургагч” багш бэлтгэх 3 хоногийн сургалтад манай төв нь эмч нараа 2018 оноос хойш үе шаттайгаар хамруулсаар байна.

2020 оны 06 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан дээрх сургалтад манай төвийн ментор багш, эмгэг судлаач эмч Я.Энх-Амар хамрагдсан ба одоогийн байдлаар нийт 9 эмчийг сургагч багшаар бэлдэж сургалтын үйл ажиллагаагаа эрхэлж байна.

 

Эмнэлзүйн сургагч багш нартаа ажлын амжилт хүсье.

СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА