Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвд хөдөө орон нутагт туулах чадвартай, хөдөөгийн замын нөхцөлд хамгийн тохиромжтой төдийгүй багтаамж сайтай, эдэлгээ даах чанартай ОХУ-д үйлдвэрлэсэн ВАЗ үйлдвэрийн УАЗ пургон автомашинтай боллоо.
Энэхүү автомашиныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улаанбаатар хотын төв талбай Сүхбаатарын талбайд бусад эрүүл мэндийн байгууллагуудын хамт түлхүүрийг гаргуулж өглөө.
Тус төв 2008 оноос хойш шинээр автомашин аваагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, энэхүү автомашин нь алсын дуудлагад цаг алдалгүй үйлчлэхэд нэн шаардлагатай, эмгэг судлаач эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд маш том хөрөнгө оруулалт болсон тул Сайд Д.Сарангэрэлд Танд нийт хамт олны зүгээс талархаж байна.
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Захиргаа