Сургалт зохион байгууллаа

A- A A+
Сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 сарын 21-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” №24 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн заавар” сэдэвт сургалт зохион байгуулж, уг сургалтанд эмгэг судлаач эмч, резидент эмч нийт 14 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Сургалтаар тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдолд эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний сорьц авах, тээвэрлэх, халдварын сэргийлэлт, хяналтын заавар танилцуулах, хамгаалах хувцас хэрэгсэл зөв өмсөж, тайлах дадлага сургууль хийлээ.

 

Чанарын алба