“Эрүүл энх-цэвэр агаар” уриан дор явган аялал хийлээ

A- A A+
“Эрүүл энх-цэвэр агаар” уриан дор явган аялал хийлээ

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аяны хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олон “Эрүүл энх-цэвэр агаар” уриан дор байгалийн үзэсгэлэнт Тэрэлж дэх 4.5 км газарт хөтөлбөрийн дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын амралт чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эв нэгдэл хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд явган аялах болон эрүүл саруул байх талаар сурталчилан таниулах явган аялал хийлээ.

Явган аяллын хүрээнд хамт олны дунд дунд хөгжөөнт бужиг болох /шаркабарка/ тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

 

Хамт олондоо эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА