“ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” бүсчилсэн сургалт болно

A- A A+
“ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” бүсчилсэн сургалт болно

Эмгэг судлалын үндэсний төв нь “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2020 оны 4, 5 сард “Эмнэлзүй болон эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” цахим сургалтыг нийслэлийн 100 өрхийн эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн чанарын албаны мэргэжилтэн, эмнэлзүйн эмч нар, эмгэг судлаач эмч нарт  4 удаа зохион байгуулж, нийт 990 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдсан байна.

Энэ удаа орон нутгийн эмгэг судлаач эмч нар, эс судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт 2 өдрийн ажлын байран дээрх бүсчилсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт нь 2020 оны 10 дугаар сарын 8-аас 30-ны хооронд 21 аймгийг дараах бүсд хуваан лекц, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдана.

  1. Төвийн бүсийн аймгуудийн сургалт Булган аймагт 10 дугаар сарын 8-9-нд,
  2. Хангайн бүсийн аймгуудийн сургалт Архангай аймагт 10 дугаар сарын 19-20-нд,
  3. Баруун бүсийн аймгуудийн сургалт Ховд аймагт 10 дугаар сарын 22-23-нд,
  4. Говийн бүсийн аймгуудийн сургалт Дорноговь аймагт 10 дугаар сарын 26-27-нд,
  5. Зүүн бүсийн аймгуудийн сургалт Хэнтий аймагт 10 дугаар сарын 29-30-нд болно.

 

Та бүхэн харьяа байгууллагын эмнэлэгийн мэргэжилтнүүдийг оролцуулан хамтран ажиллана уу. Сургалт, семинарын талаар 313820 дугаараас лавлана уу.

Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.