“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт бүсчилсэн 2 өдрийн сургалт Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 2020 оны 10 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд боллоо. Сургалтын нээлтэд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Батдорж оролцож, Булган, Орхон, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгийн эмгэг судлаач эмч нар, эс судлаач нар болон сургалт болж буй аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, хүүхэд нярайн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар, эд, эс судлалын лабораторийн техникч хамрагдлаа.
Уг сургалтаар улсын хэмжээнд эхийн эндэгдэлийн шалтгаанууд, тулгамдсан асуудлыг хөндөж, шийдвэрлэх мэдлэг, дадлагыг эмнэлэгийн мэргэжилтэнүүдэд олгохоор ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ы магистр Г.Ганхүү, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны дарга, АУ-ы магистр Б.Ганзориг, Лавлагаа лабораторийн Эд судлалын ахлах зэрэгтэй лабораторийн техникч С.Анхтуяа нар ажиллалаа.
Хуваарийн дагуу Хангайн бүсийн аймгуудийн сургалт Архангай аймагт 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд болно.
ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.