Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт “Нүдээ хайрлая” сэдвээр мэдээлэл өглөө

A- A A+
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт “Нүдээ хайрлая” сэдвээр мэдээлэл өглөө

Олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Консерваторийн Eрөнхий боловсролын сургуулийн сонгодог хөгжим, ардын хөгжим, үлээвэр хөгжмийн 6 дугаар ангийн нийт 48 сурагчдад “Нүдээ хайрлая” сэдвээр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч, АУ-ны магистр Г.Саруул, СЭЗАлбатай хамтран зохион байгууллаа.

Орчин үед бидний өдөр тутмын ажил, амьдрал, хичээл, зайн сургалтад компьютер, гар утас, таблет, телевизор зэрэг дэлгэцийг тогтмол ашиглах болсон. Энэ нь олон үйлдлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай мэдээлэл олж авах, зайнаас суралцах зэрэг олон давуу талтай боловч нүдний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэй, нүдний эрүүл мэндийг хэрхэн хамгаалах арга зам, хийх энгийн дасгалууд болон хүний нүдний хараа яагаад мууддаг зэрэг сонирхолтой мэдээллийг сурагч нарт хүргэлээ.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА