Хангайн бүсийн аймгуудийн сургалт Архангай аймагт боллоо

A- A A+
Хангайн бүсийн аймгуудийн сургалт Архангай аймагт боллоо

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт бүсчилсэн 2 өдрийн сургалт Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд боллоо. Сургалтад Архангай, Авархангай, Баянхонгор аймгийн эмгэг судлаач эмч нар, эс судлаач нар болон сургалт болж буй аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, хүүхэд нярайн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар, эд, эс судлалын лабораторийн техникч хамрагдлаа.

Уг сургалтаар улсын хэмжээнд эхийн эндэгдэлийн шалтгаанууд, тулгамдсан асуудлыг хөндөж, шийдвэрлэх мэдлэг, дадлагыг эмнэлэгийн мэргэжилтэнүүдэд олгохоор ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ы магистр Г.Ганхүү, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны эс судлаач Б.Баттулга, Лавлагаа лабораторийн Эд судлалын тэргүүлэх зэрэгтэй лабораторийн техникч Г.Энхсайхан нар ажиллалаа.

Тус сургалт явуулахын зэрэгцээ Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хийгдэж буй умайн хүзүүний эсийн шинжилгээнд чанарын гадаад үнэлгээг хийлээ.

 

Хуваарийн дагуу Говийн бүсийн аймгуудийн сургалт Дорноговь аймагт 2020 оны 10 дугаар сарын 26-27-нд болно.

ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.