Өвчний ОУ-ын 10-р ангилалтай холбоотой сургалт зохион байгууллаа

A- A A+
Өвчний ОУ-ын 10-р ангилалтай холбоотой сургалт зохион байгууллаа

Өвчний олон улсын 10 дугаар ангиллын өвчлөл, нас баралтыг  кодлох үндсэн зарчим, дүрмийг судалснаар эрүүл мэндийн байгууллагын өвчлөл, нас баралтын статистик тайлан мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, эмгэг судлаач эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Өвчний олон улсын 10 дугаар ангилал, өвчлөл, нас баралтыг  кодлох аргачлал” сэдэвт сургалтыг ЭМХТөвтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Эмгэг судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний тав, Улсын хорёдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг төрөлжсөн мэргэшлий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй  төвийн Анатомийн эмгэг судлаач эмч, суралцагч резидент эмч 29, мэргэжилтэн нар хамрагдаж, сургалтаар өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу өвчлөл, нас баралтыг кодлох явцад гардаг эргэлзээтэй тохиолдлуудыг хамтран хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо.

 

ЧАНАРЫН АЛБА