Говийн бүсийн аймгуудийн сургалт Дорноговь аймагт амжилттай боллоо

A- A A+
Говийн бүсийн аймгуудийн сургалт Дорноговь аймагт амжилттай боллоо

Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт 2 өдрийн сургалт Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 2020 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд боллоо. Сургалтын нээлтэд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баярмаа, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Гэрэлмаа нар оролцсон ба Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн нийт 13 байгууллагын 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар холбогдож оролцов. 

Сургалт нь эх хүүхийн эндэгдлийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдох эмгэг, хөхний эсийн шинжилгээ, эсийн шинжилгээний гадаад хяналт, эд эс судлалын лабораторийн шинжилгээ зэрэг сэдвүүдийг хамран хийгдсэн ба сургалтыг тус төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Л.Басхүү, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны эс судлаач Б.Баттулга, Лавлагаа лабораторийн Эд судлалын тэргүүлэх зэрэгтэй лабораторийн техникч С.Амаржаргал нар удирдан, зөвлөмж өгч  ажиллалаа.

Хуваарийн дагуу Зүүн бүсийн аймгуудийн сургалт Хэнтий аймагт 2020 оны 11 дүгээр сарын 5-6-нд болно.

ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ