Баруун бүсийн аймгуудийн сургалт Ховд аймагт боллоо

A- A A+
Баруун бүсийн аймгуудийн сургалт Ховд аймагт боллоо

Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт 2 өдрийн сургалт Ховд аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр 2020 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд боллоо. Сургалтад Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгаас нийт 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов. Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ш.Сэлэнгэ, Эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Нэмэхбаяр,  Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга болон  эмгэг судлал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй,
  • Баян-Өлгий аймгаас эмгэг судлал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл төлөөлөл, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй,
  • Завхан аймгаас эмгэг судлал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй,
  • Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Г.Шижир, сургалтын албаны дарга Б. Алтанчимэг, чанарын менежер Маралмаа, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Оюунчимэг,  хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон эмгэг судлал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл, нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамрагдав.

Сургалт нь эх хүүхийн эндэгдлийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдох эмгэг, хөхний эсийн шинжилгээ, эсийн шинжилгээний гадаад хяналт, эд эс судлалын лабораторийн шинжилгээ зэрэг сэдвүүдийг хамран хийгдсэн ба сургалтыг тус төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэрэгтэй эмгэг судлаач эмч М.Пагамдулам, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны дарга, АУ-ны магистр Б.Ганзориг, Лавлагаа лабораторийн эд судлалын тэргүүлэх зэрэгтэй лабораторийн техникч Г.Энхжаргал нар удирдан, зөвлөмж өгч  ажиллалаа.

ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ