Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулагдлаа

A- A A+
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулагдлаа

Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд “VISION ZERO буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, эмгэг судлалын Лавлагаа лабораторид аюулгүй ажиллагааны 5А зарчимийг нэвтрүүлэх, төвийн эмч, эрүүл мэндийн ажилтны аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгийг сайжруулахаар “Ажлын байрны аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2020 оны 11 сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтэсийн мэргэжилтэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн магистр Х. Дарьсүрэн удирдаж, төвийн нийт 44 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд хамрагдлаа.

 

ЧАНАРЫН АЛБА