Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт 2 өдрийн сургалт Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 2020 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Сургалтын нээлтэд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл оролцсон ба Сүхбаатар, Дорнод, Дархан, Хэнтий аймгийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникч, нэгдсэн эмнэлгийн болон өрх, сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид нийт 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.
Сургалт нь эх хүүхийн эндэгдлийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдох эмгэг, хөхний эсийн шинжилгээ, эсийн шинжилгээний гадаад хяналт, эд эс судлалын лабораторийн шинжилгээ зэрэг сэдвүүдийг хамран хийгдсэн ба сургалтыг тус төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч, АУ-ны магистр Х.Удвал, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны дарга, АУ-ны магистр Б.Ганзориг, Лавлагаа лабораторийн эд судлалын тэргүүлэх зэрэгтэй лабораторийн техникч Н.Баярмаа нар удирдан, зөвлөмж өгч ажиллалаа.
21 аймгийг 5 бүсд хуваан зохион байгуулсан бүсчилсэн сургалт ийнхүү амжилтай өндөрлөж, сургалттай холбоотой санал зөвлөмжийг аймгуудад хүргүүллээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.