Коронавирүст халдварыг илрүүлэх, тандах өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдлаа

A- A A+
Коронавирүст халдварыг илрүүлэх, тандах өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдлаа

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирүсийн халдварын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Эмгэг Судлалын Үндэсний Төв нь ковид-19 халдварыг тандан шинжлэх зорилгоор ажлын байранд COVID-19 SARS-CoV-2 антиген илрүүлэх шинжилгээ хийх ажлыг зохион байгууллаа. 2020 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар төвийн 64 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нарт түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.