Эмгэг судлалын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан хамт олноо манлайлан ажилласан 2020 оны шилдгүүдээ тодрууллаа
- Шилдэг эмгэг судлаач эмч-ээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр Г.Ганхүү
- Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн-ээр Эс судлалын эрт илрүүлгийн албаны эс судлаач Б. Баттулга
- Шилдэг судлаач-аар Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор О.Энхээ
- Шилдэг лабораторийн техникч-ээр Лавлагаа лабораторийн ахлах зэрэгтэй лабораторийн техникч С.Анхтуяа
- Шилдэг менежер-ээр Бодлого төлөвлөлтийн албаны дарга, ХУ-ны магистр С.Батбаатар
- Шилдэг эмнэлгийн ажилтан-аар Санхүү эдийн засгийн албаны нярав Ж.Оюун-Эрдэнэ
- Шилдэг орон нутгийн Эмгэг судлалын лаборатори-иор Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын лаборатори шалгарлаа.
Шилдгүүддээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэе.