ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч нар UpToDate эмнэл зүйн цахим платформыг эмгэг судлалын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ

A- A A+
ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч нар UpToDate эмнэл зүйн цахим платформыг эмгэг судлалын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ

UpToDate нь 190 гаруй орны 2 сая гаруй эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хамгийн зөв шийдвэрийг гаргахын тулд нотолгоонд суурилсан анагаах ухааны мэдлэг, хамгийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан эмнэл зүйн оношилгоо эмчилгээний талаарх мэдээллийг авдаг.

Судалгаанаас харахад UpToDate ашигладаг эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ шийдвэрээ 30 хувь өөрчилдөг ба ингэснээр эмнэлгийн гүйцэтгэлийн үр дүн сайжирдаг. Өдөр бүр эмч нар 25 мэргэжлийг хамарсан сэдвүүдийг 1.6 сая гаруй удаа үздэг ба эмч нар асуултынхаа хариуг 94% -иас дээш олдог болохыг тогтоожээ.

2011 онд Харвардын судлаачдын хийсэн Journal of Hospital Medicine сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар UpToDate ашигладаггүй эмнэлгүүдийнхээс тус платформ ашигладаг эмнэлгийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайн (үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтэх хоног богино, нас баралт бага) байдаг судалгааны үр дүн гарчээ.

Манай улсын бүх шатны эмч мэргэжилтэнүүд UpToDate эмнэлгийн цахим платформыг үнэгүй ашиглах боломжтой болсонтой холбогдуулан ЭСҮТ-ийн нийт эмгэг судлаач эмч нар эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахад уг платформыг хэрэглэх, хэвшиж дадах,  мэргэжил нэгт бусад эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд түгээх аян эхлүүллээ.