Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

A- A A+
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.

 

Эмгэг судлалын үндэсний төв нь, 2021 оны 3-р сарын 15-20-ны өдрүүдэд “Цэнхэр алт” усаа хайрлая уриан дор, усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах “Эрүүл амьдралын зөв хэв маяг, дадал зуршил” сургалт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон Бодлого төлөвлөлтийн албаны, архив бичиг хэргийн эрхлэгч Н.Оюун гарын бэлэг “терагерц энергийн чулуун бугуйвчаар” шагнагдлаа.

Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба