Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргэе

A- A A+
Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргэе

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу Дэлхийн амч нарын өдрийг тохиолдуулан эмгэг судлалын үндэсний төвийн нийт эмгэг судлаач эмч, резидент эмч нартаа баярын мэнд хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэхүү тэмдэглэлт өдөр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус төвийн тэргүүлэх зэрэгтэй эмгэг судлаач эмч М.Пагамдуламыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, АУ-ны доктор, эмгэг судлаач эмч О.Энхээ, эмгэг судлаач эмч Л.Басхүү нарыг “Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж, шагналыг тус төвийн захирал, АУ-ны доктор Г.Уянга гардууллаа. Цол, медалиар энгэрээ мялаасан эмч нартаа баяр хүргэхийн зэрэгцээ Монголын бүх эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ