"Био-анагаахын лабораторийн шинжлэх ухааны өдөр”-ийг олон улсад өнөөдөр буюу жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Био-анагаах судлаач мэргэжилтнүүд нь ЭСҮТ-ийн Лавлагаа лабораторит эс судлаач, иммуногистохими, молекул генетик зэрэг лабораторийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
ЭСҮТ-ийн хамт олон био-анагаах судлаач, мэргэжилтнүүдээ хүлээн авч, баяр хүргэх өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд тус төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны эс судлаач Б.Баттулга нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буйг үнэлэн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 192 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.
ЭСҮТ-д ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт био-анагаах судлаач мэргэжилтнүүдэд баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье!