Эмгэг судлалын үндэсний төвөөс “Олон улсын сувилагч нарын өдөр”-т зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдлэг-Ур чадвар-Хандалага” онол-практиктийн бага хурал-2021 эрдэм шинжилгээний хурал 5 дугаар сарын 11-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. хуралд эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн техникч нар, хөдөө орон нутгаас илтгэлүүд ирүүлсэнээс аман илтгэлийн төрөлд хэлэлцүүлэж эхний 3 байрыг шалгарууллаа.
1-р байр: Ө.Рысбек, Г.Энхсайхан, Б.Туул, О.Энхээ нарын “Хагалгааны үеийн тархины эмгэгийн оношилгоонд дардасын эсийн шинжилгээний арга техникийг хэрэглэх нь”
2-р байр: С.Амаржаргал, Г.Гантуяа, Г.Ганхүү нарын “Амьд сорьцын шинжилгээний дээжийг буцаасан зарим шалтгааныг тодорхойлсон судалгаа”
3-р байр: Г.Энхжаргал, Г.Саруул нарын “Өвдөг, түнхний үений мөгөөрсөн эдийг тоулидин хөх будгаар будсан гистохимийн шинжилгээний үр дүн” сэдэвт бүтээлүүд шалгарсан байна.
Хурлын шүүгчээр эмгэг судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлтийн албаны дарга, АУ-ны доктор О.Дуламсүрэн, насанд хүрэгчдийн тасгийн эмгэг судлаач эмч, АУ-ны доктор О.Энхээ, Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга АУ-ны магистр, докторант Р.Оюун-Эрдэнэ нар ажиллаа.
“Мэдлэг-Ур чадвар-Хандалага” онол-практиктийн бага хуралд амжилттай оролцож, илтгэл хэлэлцүүлсэн судлаач нартаа талархсанаа илэрхийлж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.