Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Б.Уранчимэг "Монгол улсын гавъяат эмч" цолоор шагнагдлаа

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Б.Уранчимэг

Монгол улсын гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан ЭМЯ-ны харьяа эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, эмгэг судлалын профессор Б.Уранчимэгт хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Б.Уранчимэг нь эмгэг судлалын салбарт 43 жил тасралтгүй ажиллаж тус төвөөс төрөн гарсан 3 дахь гавьяат эмч юм. Шинэхэн гавьяат эмчдээ эрхэмийн дээд эрүүл энх, аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН