Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Ерөнхийлөгчийн зарлигаар Эмгэг судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
АЛТАНГАДАС ОДОНГООР
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Э.Ундармаа, Ерөнхий нягтлан бодогч М.Саранцэцэг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны Лавлагаа лабораторийн ахлах лаборант С.Анхтуяа, Лабораторийн техникч Г.Энхсайхан, Г.Гантуяа нарыг тус тус шагналаа.