Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн зуун ассоциациас ЭМЯ-ны харъяа эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад зориулан зохион байгуулсан “АМЖИЛТАД ХӨТЛӨХ УР ЧАДВАРУУД” цахим сургалтад манай төвийн нийт ажилтнууд хуваарийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-нд хамрагдаж, идэвхитэй оролцлоо. Хөгжлийн зуун ТТБ-ын багш Э.Чинзориг “Success is a choice” сэдвийн хүрээнд дараах чиглэлээр маш сонирхолтой лекц уншлаа.
- Амжилтын гурвалжин (хандлага, ур чавдар, мэдлэг)
- Хувь хүний хөгжил буюу Soft skill
- Амжилттай хүний шинж чанар
- Амжилтын түлхүүр ур чавдарууд
Хэрэв та чадна гэж бодож байвал ТАНЫ ЗӨВ, учир нь та чадах болно.
Хэрэв та чадахгүй гэж бодож байвал бас л ТАНЫ ЗӨВ, учир нь та хэзээ ч чадахгүй.
Хенри Форд
Бодлого, төлөвлөлтийн алба